ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#34/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

“Зах зээлийн уналт бидэнд саад болохгүй. Энэ бол хямд үнээр гайхалтай менежменттэй компаниудын эзэмшлийг нэмэгдүүлэх боломж юм."

-Уоррен Баффет

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,586.67 нэгжид хүрч, 1.0%-ийн бууралттай хаагдлаа. 2023 оны 2-р улиралд Монгол улсын хөрөнгийн зах зээлд нийт 533.9 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин, 2019 оны мөн үеэс 5.9 дахин өссөн үзүүлэлт болж байна. Нийт арилжааны 80.5%-ийг хувьцааны, 4.6%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 7.0%-ийг компанийн бондын, 7.9%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус тус эзэлж байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын эдийн засгийн мэдээлэл болон Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын цаашдын төлөв хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад холимог байдлаар 7 хоногт нөлөөллөө. Өсөлттэй ангиллын хувьцаанууд үнэ цэнтэй ангиллын хувьцаануудаас илүү өндөр өсөлтэй байсан ба хиймэл оюун ухаан төвтэй чип үйлдвэрлэгч NVIDIA компанийн ээлжит тайлан шинжээчдийн хүлээлтээс давсан гүйцэтгэлтэй гарсан нь гол нөлөөг үзүүллээ. Нөгөөтээгүүр үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд ханш уналттай байхад зээлжих зэрэглэл тогтоогч S&P Global агентлаг банкнуудын зээлжих зэрэглэлийг бууруулж буй нь гол нөлөөтэй байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Европын зах зээлд байгалийн хийн ханш буурсан болон Европын зээлийн хүү тун удахгүй дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байгаа нь гол нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 1.0%, STOXX Europe 600 индекс 0.7%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 0.6%,TOPIX индекс 1.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Иений ханш 2023 оны 3-р сараас хойш ам.долларын эсрэг сулраад байгаа билээ. Уг трендийнхээ дагуу өнгөрөгч 7 хоногт иений ханш ам.долларын эсрэг суларч 1 ам.доллар 146 иентэй тэнцлээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрвөх чадварын эрсдэл, дефляцийн шинж тэмдэг болон залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгаад хөрөнгө оруулагчид санаа зовниж байна. Үүний нөлөөгөөр тус улсын голлох хоёр индекс 7 хоногт уналттай байлаа. Shanghai Composite индекс 2.2%, CSI 300 индекс 2.0%-ийн тус тус 7 хоногт уналттай хаагдлаа. БНХАУ-ын голлох хоёр индекс ийнхүү 7 хоногт бууралттай байснаар 2023 онд сөрөг өгөөжтэй болж эхэллээ.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 8 дугаар сарын 21-нээс 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 13 ширхэг үнэт цаасыг 1,300,000 төгрөгөөр арилжаалсан байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Жексон Хоул симпозиумын өмнө Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Жером Пауэлл "Бодлогын хүү өндөр байгаа нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл болон цалингийн өсөлтийг удаашруулж байна. Санхүүгийн системийн хувьд зээлийн хүүг өсгөж эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна." хэмээн онцоллоо. Түүний дараа АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж өссөн боловч 7 хоногийн эцэст 4.25%-д буюу өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эрсдэл багатай ам.долларын хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээр хөрөнгийн зах зээлийн аяллаа эхлүүлээрэй.

Монголд анх удаа дэлхийд тэргүүлэх эдийн засагтай АНУ-ын Засгийн газрын бондод /Treasury Bill/ хөрөнгө оруулах боломжийг танд санал болгож байна.

АНУ-ын засгийн газрын бонд нь эрсдэл бага, өгөөж өндөр, ам.долларын хөрвөх чадвар өндөр гэдгээрээ онцлогтой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Та өөрийн хэрэгцээндээ тохируулан 1-12 сар болон 2-30 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Хөрөнгө оруулах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх холбоосоор бүртгүүлээрэй.

Хөрөнгө оруулах →

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 2023.08.25 

“Гермес центр" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 942,516,012.00 /Есөн зуун дөчин хоёр сая таван зуун арван зургаан мянга арван хоёр төгрөг 00 мөнгийг/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар болсон байна.


Нэгж хувьцаа тус бүрд 12 /арван хоёр төгрөг 00 мөнгө/ төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр олгоно.

Дэлгэрэнгүй

ХАСБАНК ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛААЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙН ШИНЭЧЛЭГДСЭН ТЭЗҮ-ИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

 2023.08.22 

ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн R-2023-66 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр олон нийтэд зарласан.


Компанийн нэр, байршил: ХасБанк, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, ХасБанкны төв байр, ШХ 20А,72.

Дэлгэрэнгүй